5:44 PM Мазаалай баавгайн генийн сан бүрдүүлэх-1 | |
УЛААНБААТАРХОТ 2012 "Мазаалайбаавгайнгенийн сан бүрдүүлэх нь” төслийн тайлан ОРШИЛ Мазаалай баавгай (Ursus arctos isabellinus) нь маш цөөхөн буюу 22-31 тоо толгой (Одбаяр Т, Майкел Проктор нар, 2011)-той байгаа бөгөөд Монгол улсын баруун өмнөд хэсгийн Говийн Их Дархан Цаазат Газар (ГИДЦГ)-ын" А” хэсэгт гурван гол баянбүрдийг бараадан нутагладаг. Эдгээр амьтдын амьдрах орчин, нутаг дэвсгэр хязгаарлагдмал бөгөөд популяцийн хэмжээ хэт бага учраас устаж үгүй болоход ойртсон. Баавгайны тоо толгой буурахад нөлөөлж буй хүчин зүйлүүдийн талаар болон тэдгээрийн биологи, экологи, генетикийн мэдээлэл хомс байгаа нь судалгааны ажлыг явуулж, нэн даруй хамгааллын арга хэмжээг авах шаардлагыг бий болгож байна. 2008-2010 оны хугацаанд Мазаалай баавгайн үсний дээжийг тодорхой давтамжтайгаар цуглуулж, генетик /ДНХ/-ийн судалгааг хийх зорилго тавин ажиллаж, мазаалай баавгайг генетикийн аргаар (шууд бус тооллого) популяцийн бүтэц, тоо толгой, цус ойртолтын коеффицент, генийн урсгал, хоорондох шилжилт хөдөлгөөн зэргийг тодруулсан. Ангилал зүйн хувьд морфологи болон газар зүйн байршлаар нь авч үзэн U.gobiensis (Sokolov & Orlov, 1992), U.a.pruinosus (Blyth, 1854, Zhirnov and Ilyinski,1986) ба U.a.gobiensis (Mongolian Red Book 1997) гэсэн олон нэршилтэй болсон байна. Шеллер (1993) энэ зүйл ньТян Шаны нуруунд олдсон U.a.isabellinus эсвэл Алтай нурууны хойд хэсэгт байршдаг U.a.arctos гэсэн 2 зүйлүүдийн, эсвэл нэгнийх нь тусгаарлагдсан популяц нь байж болох юм үзжээ. 2004 оноос НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Их Говийн шүхэр зүйл хамгаалах” төслийн хүрээнд мазаалай баавгайн судалгааны дээж материал цуглуулах ажил эхэлсэн ба Лизетте Войтс, Ц.Туяа нар (2006) мазаалай баавгайн үсний дээжнээс митохондрын ДНХ-ийн control region-ийн судалгаагаар нь Пакистаны хүрэн баавгайтай хамгийн ойр байгаа бөгөөд Ursus arctos isabellinus-н тусгаарлагдсан нэг зүйл байна гэсэн дүн гаргажээ. Иймээс орчин үеийн популяцийн генетикийн болон молекул биологийн судалгааны шаардлага, арга зүйн түвшинд мазаалай баавгайг судлах нь ялангуяа түүний ангилал зүйн асуудлыг шийдээд зогсохгүй зүй зохистой хамгаалалтын менежментийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Монгол орны зүүн хойд хэсэг Хэнтий аймаг, Булган, Төв, Сэлэнгэ болон Хөвсгөл, монголын баруун хэсгийн Баян-Өлгий аймгийн замын сумын нутгуудаар хүрэн баавгай нутагладаг бөгөөд эдгээр популяциудын талаар генетикийн судалгаа хийгдээгүй, мазаалай баавгайтай генетикийн хувьд хир ойролцоо байгааг судлах шаардлагатай юм. Монгол улсын засгийн газраас зарласан (БОАЖЯ) 2011-2013 онд гүйцэтгэх "Мазаалай баавгай (Ursus arctos isabellinus)-н генийн сан бүрдүүлэх” төслийн шалгаруулалтад амжилттай оролцон 2011 онд дээж материалаа цуглуулах, ДНХ ялгах зэрэг ажлуудыг эхний хуваарилагдсан санхүүжилтээр эхлүүлсэн ба 2012 онд мазаалай баавгай, хүрэн баавгайн дээж материалаас митохондрын цитохром б генийн сонгон лабораторийн анализыг хийж гүйцэтгэсэн. АЖЛЫН ЗОРИЛГО: 1. 2012 онд Мазаалай баавгай судалгааны баг нь Цагаан богд баянбүрдийн ойролцоо нутаглаж буй мазаалай баавгайн шилжилт хөдөлгөөн, байршил, эзэмшил нутгийн хэмжээ, зан араншинтай холбоотой судалгааны мэдээ, материал цуглуулахын тулд, тус газраас 1-2 мазаалай баавгайг барьж, морфологийн хэмжээс авах, эдийн болон цусны дээж материал цуглуулах болон сансрын дохиололт хүзүүвч зүүх зорилготой ажилласан. 2. Монгол орны баруун хэсэг Баян-Өлгий болон төвийн хэсгээр тархсан хүрэн баавгайн генетикийн судалгааны материал цуглуулсан арьс, үсний дээжнүүдээс ялгасан ДНХ-ээс митохондрын COX II генийн хэсгийг олшруулах, үүнээс 10 орчим сонсогдсон дээжнүүдэд секвенсинг хийж цаашдын филогенетикийн үр дүнг гаргахаар ажилласан. СУДАЛГААНЫ МАТЕРИАЛ, АРГА ЗҮЙ Байгаль Орчин Ногоон Хөгжлийн яамны захиалгаар хэрэгжиж буй Шинжлэх ухаан Технологийн "Мазаалайбаавгайнгенийн сан бүрдүүлэх нь” төслийн хүрээнд Монгол орны Сэлэнгэ аймгаас нийт 8 арьс болон үсний дээж, Хэнтий аймгаас нийт 10 дээж цуглуулсан. Мазаалай баавгай хамгаалах олон улсын судалгааны багын төслийн хүрээнд 2012 оны 8 сард Л. Амгалан нар Баян-Өлгийн аймгийн зарим сумдаас нийт 6 арьс, үсний дээжүүдийг цуглуулсан. Мазаалай баавгайн хээрийн судалгааны үеэр цуглуулсан дээжнүүдийг судлагаанд ашиглав. Улсын мэргэжилийн хяналтын албанд хулгайн ангын улмаас хураагдсан 50 дээжийг цуглуулсан. Нийт ДНХ ялгахдаа QIAGEN кит ашиглан стандарт протоколыг Mondol 2009 нарын өөрчилсөн арга зүйн дагуу ажилласан. ДНХ ялгах үед гадны бохирдол авахгүйн тулд хит ягаан туяагаар хагас өдөр шарсны дараа тус өрөөнд ажлыг гүйцэтгэсэн. Полимераза гинжин урвалыг явуулахад 1хбуфер, 1.5 mM MgCl2, 0.2 mM dNTPs, Primer (BCOX2F CTTTGTCAGGGTTAAATTATAGGT; BCOX2R GGAGAAGTCTGCATTCTCAGT) 0.2 µM, tag polymerase 1U/µl концентрацитайгаар 10µl хэмжээнд явуулсан. ПГУ-аар олшруулсан ДНХ-г next generation sequencing машинаар 10 дээж (Хөвсгөл, Сэлэнгэ, Баян-Өлгий, Хэнтий, Мазаалайгаас тус тус 1 дээж, хулгайн ангаас цуглуулсан нийт 5 дээж) –ийн нуклеотидын дарааллыг тогтоосон. Энэ секвенсингийн машин нь нэг дор маш олон дарааллыг зэрэг таних боложтойгоороо зардал бага чанарын өндөр түвшинд гүйцэтгэдэг (Church GM, 2006; Gilbert Kalb, Robert Moxley 1992). NCBI (http://www.ncbi.nlm.nih.gov) Дэлхийн ген банкнаас Европ (EU567118-19; HQ685938-43), Япон (AB020907), Төвд (AB02906; 8-10, NC009971), Сибири (UAU18877), Аляска (UAU18877-9) болон америкийн гризли хүрэн баавгай (JX196367)-н нийт 45 дарааллыг судалгаандаа авч ашигласан. Японы эрдэмтэн Masuda et al. 2001 нарын судалгаагаан мазаалай баавгайн митохондрын цитохром б генийн генбанкид оруулсан 1 дараалал AB041260-ыг мөн судалгаандаа авав. Мөн түүнчлэн өөрийнхөө дарааллаар BLAST анализ хийх үед цагаан баавгай (JX196370-76) генетикийн хувьд 98%-ын ойролцоо гарч байсан учир харьцуулж үзэхээр судалгаандаа авав. Нуклеотидын дарааллыг эгнүүлж жагсаах болон дараагийн судалгаанд бэлтгэхэд Codon code aligner болон MEGA5.1–ыг ашигласан. Генетик зай, генетик олон янз байдал зэргийг тооцолон гаргахад MEGA5.1, BioEdit болон BEAST программуудаар шалгаж гаргасан. Филогенетикийн мод зурахад MEGA5-ыг ашигласан. СУДАЛГААНЫ АЖЛЫН ҮР ДҮН: 2012 онд Мазаалай баавгай судалгааны баг хавар, зуны хээрийн судалгааны ажлаар Цагаан Богдын баянбүрдийн хэсгээс 2 эм мазаалай баавгайд сансрын дохиололт хүзүүвч зүүж, генетикийн судалгааны ажилд шаардлагатай эдийн болон цусны дээж материал авсан. "Мазаалай баавгайг судалгааны баг” төслийн хүрээнд Монгол орны Баян-Өлгийн аймгийн нутгаас 5 хүрэн баавгайн арьсны дээжүүдийг цуглуулсан. Өмнөх жилүүдэд Монгол орны хойд хэсэг Сэлэнгэ, Хэнтий болон төв аймгийн нутгаас цуглуулсан 25 хүрэн баавгайн болон 4 мазаалайн дээжнүүдээс ДНХ ялган цаашдын судалгаанд ашиглах материалыг бэлдсэн. Эдгээрээс 10 дээжинд цитохром б генийн хэсгийг олшруулж, түүний секвенсинг анализыг Энэтхэг улсын Биологийн үндэсний төвд очиж лабораторийн анализыг хийж гүйцэтгэсэн. Энэхүү ажлыг гүйцэтгэхэд Байгаль Орчин Ногоон Хөгжлийн яамнаас Олон Улсад Зэрлэг амьтан худалдаалах тухай конвенцийн (CITES)-ийн зөвшөөрлийг авсан. Монгол орны хүрэн баавгай болон мазаалай баавгайн арьс, үсний дээжнээс QIAGEN китний протоколын дагуу нийт ДНХ ялган, СОХ-2 генийн 240 нуклеотидын урттай хэсгүүдийг полимераза гинжин урвал тавьж олшруулсан. Next generation секвенсингийн үр дүнд 240 нуклеотид урттай хэсгүүдийн нуклеотидын дарааллыг тогтоосон. 5’ хэсгээс эхэлж ялгаатай байгаа нуклеотидууд дээр үндэслэн хүснэгт 1 дээрх мэдээллийг Codon Code aligner дээр боловсруулсан. National Center of Biological Information (NCBI) гэсэн дэлхийн ген банкнаас хүрэн баавгайн тогтоогдсон хэсгүүдийг сонгон авч Tamura 2011нарын аргаар генетик зайг тооцож гаргав (Хүснэгт 2). Мөн түүнчлэн монгол орны хүрэн баавгайн популяциудын хооронд генетик зай (Хүснэгт 3) болон генетикийн олон янз байдлыг Nei M. and Kumar S. (2000) нарын аргаар Maximum Composite Likelihood model болон Kimura-Nei model-ыг ашиглан 0,397 (стандарт алдаа 0,01) байгааг тооцож гаргасан.Дээрхи амжилттай болсон 7 дээжний нуклеотидын дараалалаас шинээр хичнээн гаплотип илэрснийг DNAsp програм ашиглан шалгахад бүх дараалал тус бүрдээ нэг нэг гаплотип илрэв. | |
|
Total comments: 0 | |