5:48 PM Мазаалай баавгайн генийн сан бүрдүүлэх-2 | |||||||||||||||||||||||||
Нуклеотидын
солигдолтын загвар. A T C G A - 0.84 0.79 9.66 T 0.8 - 34.95 0.65 C 0.8 37.38 - 0.65 G 11.85 0.84 0.79 - COX II генийн 240 нуклеотид урттай хэсэгт кодонуудын 3 дахь байрлал ялгаатай хосолсон нуклеотидүүд дээр суурилсан хувиар тооцож гаргасан. Диагнолын дээрх нь транзици болон трансверсийн аль алиныг авч тооцсон (Irwin et al 1991). Харин диагнолын доод тоо нь зөвхөн транзици мутацуудыг тооцож гаргасан (Talbot and Shields 1996). Дэлхийн хүрэн баавгайн популяциудын генетик зайг гаргасан хүснэгтэд монгол орны хүрэн баавгай бусад орны хүрэн баавгайн популяциудаас 1.1% (Aляска)-ээс 3.7% (Төвдийн баавгай) хүртэл ялгаа харагдаж байна.Харин мазаалай баавгай нь бусад хүрэн баавгайн популяциудаас ялгааих генетик зай (2%-4%)-г харуулж байна. Зураг 1. Монгол орны хүрэн баавгай болон мазаалай баавгайг бусад орны популяциудтай харьцуулсан филогенетикийн мод
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ Нийт 10 дээжнээс 7 нь секвенсингийн анализд сайн үр дүнтэй гарсан нь тухайн дээжний чанар, ДНХ-ийн агууламжаас шууд хамааралтай. Хэнтий, Сэлэнгэ, Баян-Өлгийаймгийн хүрэн баавгайн болон мазаалай баавгайн дээж тус бүрдээ газар зүйн хувьд харьцангуй тусгаарлагдсан популяциуд учир тус бүрдээ ялгаатай шинэ гаплотипүүд илрэх боломжтой. Түүнээс гадна монгол орны популяциуд генетик олон янз байдлын хувьд харьцангуй өндөр буюу 0,397 (стандарт алдаа 0,01) гарлаа. Дэлхийн хүрэн баавгайн популяциудын харьцуулахад монгол орны хүрэн баавгай бусад орны хүрэн баавгайн популяциудаас 1.1% (Aляска)-ээс 3.7% (Төвдийн баавгай) хүртэл ялгаа харагдсан. Газар зүйн байрлал болон мөслөгийн сүүлийн үе болох эртний Плейстоцены эрины үед амьтдын нүүдэл Ази тивээс Хойд америк руу Берингын хоолойгоор дамжин нүүдэллэсэнтэй холбон (Mazza&Rudtioni 1994; Taberlet&Bouvet 1994) ойлгоход монгол орны болон сибирийн хүрэн баавгай Аляска болон Кодиак арлын баавгайтай генетик зайнь ойрхон байгааг тайлбарлаж болох юм. Одоогоос 0.85 сая жилийн өмнөЕвропын хүрэн баавгай тусгаарлан салсан гэж үздэг (Waits et al. 1998). Цагаан баавгай (Ursus marimatus) 0,146-0,185 мянган жилийн өмнө одоогийн Аляскийн хүрэн баавгай байгаа газраас үүсэлтэй гэж Waits болон Paetkau нарын 1998 оны судалгаагаар тогтоогдсон байна. Энэ судалгаанд мазаалай баавгай нь бусдаасаа харьцангуй (2%-4%) ялгаатай гарлаа. Үүнтэй адилханаар Matsuhashi 2001 нарын судалгаагаар Европ, АВС Аляскийн арал болон Монголын говь, Төвдын баавгайнууд Плейстоцений үеийн үлдэгдэл популяциуд хэмээн үзсэн нь дахин батлагдлаа. Түүнээс гадна хамгийн сонирхолтой үр дүн гэвэл урт хугацаанд газар зүйн хувьд тусгаар байсан мазаалай баавгай нь монгол орны хойд хэсгийн хүрэн баавгайтай бусад орны хүрэн баавгайгаас бусдаасаа ойрхон гарсан. Гэхдээ Монгол орны хүрэн баавгай болон мазаалай судалгааны дээжний тоог ихэсгэж, энэхүү судалгааны үр дүнг баталгаажуулан дахин шалгах шаардлагатай. Мөн түүнчлэн митохондрын ДНХ нь эхийн талын удамшлыг харуулдаг учир (CA Hutchison, JE Newbold 1974) бөөмийн ДНХ-ийн генетик маркеруудыг цаашид авч судалвал энэхүү судалгааны үр дүн улам баталгаажина (Odbayar and Proctor et al. 2011). Цаашдын судалгаанд шаардлагай хийх зүйлс: - Митохондрын генетик маркеруудыг ашиглан олон дээжинд анализ хийх, - Бөөмийн ДНХ-ийн микросателлит маркеруудыг ашиглан Монгол орны хүрэн баавгайг харьцуулан судалгаанд ашиглах - Пакистан, хятад, Энэтхэгийн хүрэн баавгайн дээж ойролцоогоор 10 дээжийг популяци бүрээс цуглуулж, энэхүү судалгаандаа ашиглах - ШУА Биологийн Хүрээлэн генетикийн лабораторийн хүчин чадлыг сайжруулах. Ингэснээр зөвхөн мазаалай баавгай ч биш, өөр бусад монгол орны ховор ховордсон амьтдын генетикийн судалгааг монголдоо хийх боломж бүрдэнэ. АШИГЛАСАН МАТЕРИАЛ 1. Hutchison, C. A., J. E. Newbold, S. S. Potter, and M. H. Edgell. "Maternal Inheritance of Mammalian Mitochondrial DNA” (1974). http://www.nature.com/nature/journal/v251/n5475/abs/251536a0.html. 2. Irwin, D. M., T. D. Kocher, and A. C. Wilson. "Evolution of the Cytochrome b Gene of Mammals.” Journal of Molecular Evolution 32, no. 2 (1991): 128–144. 3. Kalb, G., and R. Moxley. Massively Parallel, Optical, and Neural Computing in Japan [ie the United States]: A Survey of Major Research Activities. Ios PressInc, 1992. http://books.google.com/books?hl=en&lr=&id=7Ao4TBf4uv4C&oi=fnd&pg=PA1&dq=Gilbert+Kalb+1992&ots=474auxchHs&sig=X4t6cPmCjNaIOOaRVEZ3ywkO0cI. 4. Porreca, G. J., J. Shendure, and G. M. Church. "Polony DNA Sequencing.” Current Protocols in Molecular Biology (2006): 7–8. 5. Schaller, G. B., R. Tulgat, and B. Narantsatsvalt. "Observations of the Gobi Brown Bear in Mongolia.” In Bears of Russia and Adjacent Countries–state of Populations. Proc. 6th Conf. of Specialists Studying Bears. Central Forest Reserve, Tver Oblast Russia, 2:110–125, 1993. 6. Sokolov, V., and V. Orlov. "A New Species of bear–Ursus Gobiensis Sp. N.–mazaaly or Gobi Bear.” In Berlin Symposium on Mongolian Biological Resources, 24:133, 1992. 7. Talbot, S. L., and G. F. Shields. "Phylogeography of Brown Bears (< I> Ursus Arctos</i>) of Alaska and Paraphyly Within the Ursidae.” Molecular Phylogenetics and Evolution 5, no. 3 (1996): 477–494. 8. Tamura K. and Nei M. (1993). Estimation of the number of nucleotide substitutions in the control region of mitochondrial DNA in humans and chimpanzees. Molecular Biology and Evolution10:512-526. 9. Tamura K., Peterson D., Peterson N., Stecher G., Nei M., and Kumar S. (2011). MEGA5: Molecular Evolutionary Genetics Analysis using Maximum Likelihood, Evolutionary Distance, and Maximum Parsimony Methods. Molecular Biology and Evolution(In Press). 10. . Tamura K., Nei M., and Kumar S. (2004). Prospects for inferring very large phylogenies by using the neighbor-joining method. Proceedings of the National Academy of Sciences (USA) 101:11030-11035. 11. Tumendemberel, O., M. Proctor, H. Reynolds, and L. Amgalan. "Gobi Bear Population Survey 2009” (2011). http://beringiasouth.org/Websites/beringiasouth/images/Gobi_Bear_2009_Population_Survey_Report_FINAL_for_website.pdf. 12. Waits, L. P., S. L. Talbot, R. H. Ward, and G. F. Shields. "Mitochondrial DNA Phylogeography of the North American Brown Bear and Implications for Conservation.” Conservation Biology 12, no. 2 (1998): 408–417. 13. Waits, L., D. Paetkau, and C. Strobeck. "Genetics of the Bears of the World.” C. Servheen, S. Herrero, and B. Peyton, Compilers. Status Survey and Conservation Action Plan: Bears. International Union for the Conservation of Nature and Natural Resources, Publications Services Unit, Cambridge, UK (1999): 25–32. 14. Zhirnov, L. V., V. O. Ilyinsky, and V. Y. Sokolov. The Great Gobi National Park: a Refuge for Rare Animals of the Central Asian Deserts. Centre for International Projects, GKNT, 1986. | |||||||||||||||||||||||||
|
Total comments: 0 | |